АЛМАСЫН ФИЛСОФИЙН ЦУВРАЛ
ALMAS философи нь хүн ба байгаль салангид бус, харин нэгэн бүхэл холбооны хэсэг гэсэн үзэл дээр суурилдаг. Энэхүү цуврал нь нүүдэлчдийн ажиглалт, домог, дурсамж, амьдралын ухаан болон байгальтай харилцах харилцаанаас төрсөн эргэцүүллүүдээс бүрдэнэ. ALMAS-ийн хувьд хамгийн чухал асуулт нь: "Бид юу оршиж байна вэ?" биш. "Бид ямар мөр үлдээж байна вэ?" гэсэн асуулт юм.
I
ХАРАГДАХГҮЙ МӨРҮҮДИЙН ТУХАЙ БОДРОЛ
Хүн бүр энэ хорвоод мөр үлдээдэг. Зарим мөр газарт үлддэг. Зарим мөр цаг хугацаанд үлддэг. Харин хамгийн үнэ цэнтэй мөрүүд хүний сэтгэлд үлддэг. Тэдгээрийг харах боломжгүй ч мэдрэх боломжтой.
|||

